• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өлзийт, Хулд суманд ажиллаа

Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын Дундговь аймаг дахь ажилтан, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, сургагч багш, улсын байцаагч нартай хамтран 2017 оны 05-р сарын 25-26-ний өдрүүдэд Дундговь аймгийн Өлзийт, Хулд сумдын удирдлагууд, байгаль орчны байцаагч, бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй нөхөрлөлийн ахлагч, гишүүдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо. Сумдын бичил уурхайн нөхөрлөлийн ахлагч, гишүүд болон төрийн албан хаагчдад Хүний эрхийн үндсэн ойлголт, Хүний эрхэд суурилсан хандлага сэдвүүдээр ХЭҮК-ын аймаг дахь ажилтан Т.Баярцэцэг, ХАБЭА тухай хуулийн танилцуулга, Бичил уурхайн аюулгүй ажиллагааны зааварчлага өгөх аргачлал сэдвээр ҮЭХолбооны дарга М.Мөнхчулуун нар сургалтыг удирдан явууллаа. Сургалтанд нийт 120 хүн хамрагдлаа. Дундговь аймгийн Өлзийтийн Шарангат, Хулдын Түймэрт цагаан бичил уурхайн газруудаар очиж, нөхцөл байдалтай танилцлаа.