• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“ЕВРАЗИЙН БҮС НУТАГ ДАХЬ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАЛ, ШИЛДЭГ ТУРШЛАГА СОЛИЛЦОХ НЬ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ, ШИНЖИЛГЭЭ ПРАКТИКИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛД ХЭҮК-ЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

ОХУ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газар болон Евразийн омбудс байгууллагуудын холбоо хамтран “Евразийн бүс нутаг дахь хүний эрх хамгаалал, шилдэг туршлага солилцох нь” олон улсын эрдэм, шинжилгээ практикийн тавдугаар хурлыг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Хурлын нээлтэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Комиссар Мишель Бачелет нар мэндчилгээ дэвшүүлж оролцсон бөгөөд нийт 20 гаруй орны 140 төлөөлөгчид оролцсон.

Хоёр үндсэн хэсгээс бүрдсэн уг хурлын эхний хэсэгт “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх хамгааллын үндэсний болон олон улсын туршлага” сэдвийн хүрээнд 17 илтгэгч оролцож бүс нутагт төлөөлж хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хөхиүлэн дэмжих, хамгаалах улс орон, хүний эрхийн үндэсний байгууллага, омбудсмений сайн туршлага, сорилт бэрхшээлийн талаар танилцуулж, туршлага хуваалцсан.

IMG_0911.jpg

Хоёр дахь хэсэгт “Хүрээлэн буй орчны хүний эрх хамгааллын үндэсний болон олон улсын туршлага” сэдвийн хүрээнд болж 10 илтгэгч хүрээлэн буй орчны хүний эрхийн асуудлаар бүс нутгийн хэмжээнд гарч буй сайн туршлагын талаар танилцуулсан байна.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээ практикийн хуралд Монгол Улсын ХЭҮК-ыг төлөөлж Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан оролцож эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүний эрхийн асуудалд Комиссын оролцоо, байр суурийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр Монгол Улс дахь байгаль орчин эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд хамаарах хууль тогтоомж байгаль орчныг хамгаалах чиглэлээр гарч буй ахиц дэвшлийн талаар болоод Комиссоос гаргасан хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний гарын авлага болон Монгол Улсад экологийн цагдаагийн албыг шинээр бий болгосон. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж хүний эрх хамгаалагчийн хамгаалах, тогтолцоог шинээр бий болгож буй талаар танилцуулга хийсэн.

IMG_0890.jpg

Мөн экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, дэлхиййн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт хүрээлэн буй орчны доройтлын эсрэг “Нэг тэрбум” мод тарих үндэсний хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлж эхэлсэнийг дуулгалаа.