• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ахмад настнуудтэй уулзаж хүний эрхийн асуудлар ярилцав

2016 оны 09-р сарын 15-ны өдөр ХЭҮК-ын Завхан аймаг дахь ахлах мэргэжилтэн, залуучуудын хөгжлийн төв ТББ-тай хамтран ахмадав настнуудтай уулзалт зохион байгуулав. Уулзалтын үеэр  Хүний эрхийн Үндэсний комиссын ахлах мэргэжилтэн ахмадуудад ХЭҮК-ын үйл ажиллагаа хүний эрхийн ойлголтын талаар танилцуулж, Мэдээллийн ил тод байдал ба мэдэх эрх, ахмад настны эрхийн хэрэгжилтэнд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж байгаа, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтын талаар ярилцаж хэлэлцэв. Мэдээлэл авах эрхийн хүрээнд энэ хуулийн хэрэгжил сул байгааг ахмадууд хэлж ил тод мэдээлэлтэй аливаа үйл ажиллагаа явцыг цаг алдалгүй мэддэг оролцдог байхыг хүсэж байв. Ахмад настны эрхийн асуудалд харьцангүй гайгүй эдлэх хөнгөлөлт тусамжуудаа авдаг, гэхдээ ямар хөнгөлөлт тусламж хэзээ олгогдох гэж байгаа гэдэг мэдээлэл дутмаг байдгаа  хугацаа хоцрох асуудал их байна. Эрүүл мэндээ хамгаалах асуудалд алдагдсан тухай хэлж ярьж байв Залуучуудын хөгжлийн төв ТББ байгууллагаас Завхан аймагт хэрэгжүүлэх гэж буй Оюунлаг Завханчууд хөгжлийн хөтөлбөрт ахмад настнууд өөрсдын  эрх ашиг сонирхолыг хамгаалах өхгжүүлэх ирэйдүү хойч болсон хүүхэд залуучуудын хөгжилд юу дутуу зөрчилтай байдаг талаар санал зөвлөмжөө өгөв.