• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Завхан аймгийн Дөрвөлжин Ургамал суманд ажиллав.

Завхан аймгийн Дөрвөлжин Ургамал сумдын хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцаж хяналт мониторинг хийв.

243264785_294578302484919_6543673560737961619_n.jpg

2021 оны 10 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд МУ-ын Хүний эрхийн Үндэсний комисс Хүчирхийллийн Үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлж буй гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар үүрэг хүлээсэн албан тушаалтнуудын үүргийн хэрэгжилтийг үнэлэх гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамтарсан багийн үйл ажиллагаанд хяналт мониторинг хийх удирдамжийн дагуу ажиллалаа.

Тус ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний комиссын Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү Завхан аймгийн Дөрвөлжин Ургамал сумдын удирдлага, хамтарсан багийн гишүүдтэй уулзалт хийж гэр бүл болон хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилах сэргийлэх, зөрчил гарсан үед эрсдэлийн үнэлгээ хийх болон кейс тохиолдол гарах бүрд ажиллагаа хийх, холбон зуучлах, тусламж үйлчилгээ үзүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл гардаг, тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх нөхцөл байдлын талаар ярилцаж хяналт үнэлгээ хийж ажиллав.

244423095_296361478973268_6834603606085399209_n.jpg