Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Дөрвөлжин суманд 2022 оны 03 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран Хүний эрхийн Үндэсний Комиссын Завхан аймаг дахь Референт Ч.Наранхүү ажиллав. Тус ажлын хүрээнд дээрх 4 сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, сумын хамтарсан багийн гишүүдэд зөвлөн туслах, чадавхжуулах сургалт мэдээллийг 69 хүнд хийж, Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн харилцаанд аливаа төрлийн ялгаварлан гадуурхалт ажлын байран дахь дарамт хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамтаас ангид байх аятай таатай орчин бүрдүүлэх чиглэлээр хөдөлмөрийн дотоод журамдаа шинэчлэл хийсэн эсэхийг үзэж танилцаж хэрэгжилтийг хангаж байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд шинэчлэл оруулж тусгах, Мөн сумын удирдлага, хамтарсан багийн гишүүдэд комиссын Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 20 дугаар илтгэлд орсон малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал, Туслах малчдын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал хүний эрхийн нөхцөлд хийсэн судалгаатай танилцаж малчдад тулгардаг асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.