• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зай болон батерэй хүний бие болон байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг вэ

Зайг мөнгөн ус, цайр, хар тугалга тэргүүтэй химийн элементүүд, хүнд металлуудын оролцоотой бүтээдэг. Бид цагны зай, хүүхдийн тоглоомны зай, гар утасны батерэй, автомашины аккумлятор гээд ахуйн бүх зүйлдээ зайг их хэрэглдэгч цэнэг нь дуусхад шууд хог дээр хаядаг. Энэ мэт хуруу зай гар утасны батерэй, автомашин техникийн аккумляторыг ямар ч хяналтгүй ил задгай хаягдаж байгаа нь хүний эрүүл мэндэд болон байгаль орчинд ямар их хор хөнөөл сөрөг нөлөөлөл үзүүлж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ өөрсдөө зөрчиж байгаагаа мэддэггүй. Энэхүү олон хорт бодис агуулсан зай газрын хөрсөнд шигдэж, илжирч, агаарт уусан задарч бид түүгээр нь амьсгалдаг. Нэг ширхэг жижигхэн хуруу зай дөрвөн метр квадрат талбай хордуулж, 800 мянган литр ус бохирдуулдаг хор уршигтай. Бас нэг томоохон аюул нь хүүхдийн, тэр дундаа 0-6 насныхны эрүүл мэндэд илүү сөргөөр нөлөөлдөг. Сүүлийн үед хүүхдүүд зайгаар тоглох амандаа хийх тохиолдлууд их байгаа. Ингэх нь хүүхдийн оюун ухааны цар хүрээг багасгаж, сэтгэн бодох чадварыг удаашруулдаг хэлний амтлах чанарыг алдагдуулдаг, хэл ярианы гажигтай болох тохиолдолууд гардаг. Мөн хорт хавдар, уушигны өвчлөл, уураг тархины саажилт үүсэхэд нөлөөлдөг мах ихээр нөлөөлдөг . Байгальд задралгүй 100 жил хадгалагдан улмаар задралд орж озоны давхаргад гарч нэг нэгж хорт бодис нь 16 нэгж талбайг цоолж маш их хор хохиролтой болохыг АНУ-ийн зарим эрдэмтэд аль хэдийн тогтоогоод байдаг. Бид хүүхдэд зай өгч болохгүй гэдгийг мэддэгч шууд хог дээр хаядаг зай батерэйг зориулалтын устгах газар Монголд байхгүй учир зүгээр хаяхаас өөр арга байхгүй Зайг химийн найрлагынх нь хувьд маш олон ангилладаг бөгөөд манай оронд хамгийн түгээмэл хэрэглэгддэгт никель кадми (NiCd), никель металлийн холимог (NiMH) никель цинк (NiZn), литиум ион (Li-ion), мөнгөн ус (Mercury), шүлтэн (Alkaline) батерей зайнууд өргөн хэрэглэж байна. Төр засгаас хаягдал зайны талаар бодлого боловсруулж хянадаг устгадаг болтол дээрх тэмдэглээтэй зайнууд дотроос дахин цэнэглэх зохиулалтай ЛИТИУМ ИОН (Li-ion) нь тэмдэглэгээтэйг хэрэглэвэл зохиолтой бусад нь бол нэг удаа хэрэглээд хаядаг. Нэг удаагийн хэрэглээний зайнаас татгалзаж байгаль орчноо хамгаалах, өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах алхам хийх нь хэрэгтэй юм.