• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцов

2017 оны 5-р сарын 29-ны өдөр "Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээ болов. Тус тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгт Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын хуульчдын холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд Өмгөөлөгч-Таньд тусалъя арга хэмжээг Улиастай сумын төв тайлбайд хамтран зохион байгуулав.   Энэхүү өдөрлөгт ХЭҮК-ын үйл ажиллагаа, иргэдэд хууль зүйн зөвлөгөө туслалцаа өгөх, гомдол мэдээлэл хүлээн авах, хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаа, Комиссоос эрхлэн гаргасан хүний эрх, эрх чөлөөний байдлын илтгэл, хүний эрхийн эмхтгэл, хүний эрхийн тайлбар толь зэрэг ном тохимол сэтгүүлийг иргэдэд таниулах, сурталчилах, үзүүлэн самбар байршуулав.