НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл НҮБ-ын гишүүн 193 улсын хүний эрхийн төлөв
байдлыг хэлэлцдэг ба Монгол Улс хүний
эрхийн төлөв байдлаа 2010, 2015 онд 2 удаа хэлэлцүүлж, нийт 289 зөвлөмж хүлээн
авсан. 2015 онд болсон хоёр дох хэлэлцүүлгээс нийт 160 зөвлөмж өгснөөс 150
зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэх үүрэг амлалт авч, хэрэгжүүлэх
үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталсан. Дараагийн хэлэлцүүлэгт 2020 онд орох
бөгөөд хүлээн авсан зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлсэн тухайгаа тайлагнах үүрэгтэй.Энэхүү зөвлөмжтэй холбогдуулан Засгийн газрын 2016 оны 204-р тогтоол гарч
зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө баталсан. Энэ төлөвлөгөөний хэрэгжилт болон
Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг ЗГ хэрхэн биелүүлж байгаад дунд
хугацааны үнэлэгээ өгөх арга хэмжээ хэлэлцүүлэгийг 21 аймагт зохион байгуулагдаж байгаа юм. Завхан аймаг 2018 оны 02-р
сарын 13-ны өдөр тус хэлэлцүүлэгийг Хүний эрхийн Үндэсний
комиссын ажилтан Ч.Наранхүү Хүүхдийн эрх ба хамгаалал, Хөгжлийн
бэрхшээлтэй иргээнд үзүүлж буй үйлчилгээ сэдвээр ИТХ-ын
дэргэдэх иргэний танхимд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ, НБХ,
БСУГ, ХГБЗХГ Цагдаагийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, хараагүй
иргэдийн холбоо зэрэг асуудал хариуцсан байгууллагуудын төлөөлөл оролцон санал бодлоо хэлэлцэв.