• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Орчны хүртээмж сайжруулах талаар уулзалт хийв

Завхан аймгийн төв Улиастай суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, сургууль, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, явган хүний зам, гууран байгууламжаар хүн нэвтрэх зорчиход саад учруулж байгаа хашлага, гадна хайс хашааны хаалга нь иргэнийг чөлөөтэй зорчиж үйлчлүүлэх, орох гарах орчны хүртээмжийг хаасан байдал үүсэн байна. Түүгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ачаа тээш зөөвөрлөж байгаа хүн, хүүхдээ тэргэнд суулган салхилуулж байгаа эх, дугуй унасан хүүхэд салхилах амрах тоглохоор орохдаа саадгүй орох боломжгүй тэрэг дугуйгаа өргөж ордог байдал нь хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах чөлөөтэй зорчих, амрах эрхийг зөрчиж байгаа тул дариу засаж залруулахыг Улиастай сумын Засаг даргатай Хүний эрхийн Үндэсний Комиссын Завхан аймаг дахь ажилтан уулзаж Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр уулзаж 2018 оны Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх орчны хүртээмжийг сайжруулах аймгийн Засаг даргын 04 дүгээр албан даалгаваарыг хэрэгжүүлж орчны хүртээмжийг сайжруулж хэрэгжүүлэхийг шаардав.

97945700_572221213433186_8419565475729506304_n.jpg