• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Увс аймагт ажиллав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Монгол Улсын 21 аймагт зохион байгуулдаг. 2018 оны 10-р сарын 01-02-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотод Хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээг ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан ажлын албаны баг зохион байгуулав. Уг ажлын хэсэгт Завхан аймаг дахь Референт Ч.Наранхүү Увс аймгийн иргэдэд үйлчилдэг төрийн байгууллагуудын албан хаагч нарт "Төрийн үйлчилгээ ба иргэдийн оролцоо”, "Жендэр ба хүний эрх” сэдвээр 2 удаагийн сургалт оров.