• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ургамал, Дөрвөлжин сумын малчдад хүний эрхийн сургалт хийв

2015 оны 7 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Монголын Эмнести Интернэшнлтэй байгууллагаас зохион байгуулсан Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумын малчин иргэдийн дунд зохион байгуулсан хүний эрхийн сургагч багш бэлтгэх 4 өдрийн сургалтад "Хүний эрх, эрхийн зөрчлүүд", "ХЭҮК-т гомдол гаргах зөвлөмж" зэрэг сэдвээр сургалт хийлээ. Сургалтад оролцогчдод хүний эрхийн эмхэтгэл, ном товхимлыг тараав.