Хүний эрхийн үндэсний комиссын
Завхан аймаг дахь ажилтны уламжилсан хүсэлт болон ГБХҮХГ, МХГ-ын хүсэлтүүдийг
тус тус үндэслэн Аймгийн Засаг даргын
2017 оны 1-р сарын 17-ны өдрийн 01 тоот албан даалгавараар хүйтний улиралд
болон хаврын бүсийн морин уралдааныг 05-р сарын 01-ний өдөр хүртэл уралдуулахыг
хориглосон албан даалгавар гаргав.
Уг албан
даалгаварт өвөл хүйтэн үед болон хаврын улиралд аливаа бооцоот уралдаан тэмцээн зохион
байгуулахгүй байх нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, амь нас, эрүүл
мэндийг хамгаалах үүнээс урьдчилан сэргийлэх үүрэг даалгаварыг морин уячдын холбоо болон сумын Засаг дарга нарт үүрэг болгож
зөвшөөрөлгүй уралдаан зохион байгуулах асуудалд анхаарч ажиллах хууль тогтоомж
зорчсон этгээдэд хариуцлага хүлээлгэх тухай даалгав.