• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хууль журмын хэрэгжилтэд хяналт мориторинг хийв

Хүний эрхийн Үндэсний комисс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран Завхан аймгийн Улиастай суманд байрлах түр хамгаалах байр нэг цэгийн үйлчилгээний төв, хамтарсан багийн үйл ажиллагаанд хяналт мориторинг хийв.

Хүний эрхийн Үндэсний Комисс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран баталсан 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн удирдамжийн дагуу гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, мөн хуулиар үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтны ажил үүрэг, гэр бүл болон хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг, хохирогч хамгааллын асуудлаар түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийж тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх тогтолцоо, чиг үүргийн хэрэгжилтэд үнэлгээ хийх, гарсан зөрчил дутагдлыг арилгах санал зөвлөмж боловсруулах зорилготой хяналт мониторингийн ажлыг 21 аймаг 9 дүүрэгт хийж байна.

Тус ажлын хүрээнд ХЭҮК-ын Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү ХЭҮТ-ийн хөтөлбөрийн менежер С.Байгалмаа, хуульч Д.Санчир нар Завхан аймгийн Улиастай суманд 9 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд ажиллаж түр хамгаалах байр нэг цэгийн үйлчилгээний төв, хамтарсан багийн гишүүдтэй уулзаж үйл ажиллагаанд нь хяналт мониторинг хийж ажиллав.