Жил бүрийн 8-р сарын сүүлийн 7 хоногийн ням гаригийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчдын өдөр болгон тэмдэглэдэг. Тус өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Завхан аймаг дахь ажилтан Ч.Наранхүү аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, ШШГГ-тай хамтран "ШШГ-ын нээлттэй хаалганы өдөрлөг" арга хэмжээг Завхан аймгийн төв дэх Баруун бүсийн худалдааны төвийн урд талбайд 2019 оны 08-р сарын 30-ны өдөр зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр иргэдэд нийгмийн даатгалын хэлтсээс үзүүлэх үйлчилгээний мэдээ мэдээлэл зөвлөгөө үзүүлэх, ШШГГ-ын зүгээс төлбөр мөнгө хохирлын талаарх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон цагдан хорих үйл ажиллагаа, хоригдогч этгээдийг хуяглан хүргэх үед хэрэглэгдэх тусгай хэрэгслийг иргэдэд танилцуулж мэдээ мэдээлэл өгөв.
Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтны хүрээнд хүний эрх эрх чөлөө хүний эрхийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авах хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах талаар болон Комисоос эрхлэн гаргасан сэтгүүл жил жилийн илтгэл, хорих ажиллагааны хүрээнд хийсэн судалгаан ном тохимол брошур мэдээллийг иргэдэд дэлгэн танилцуулж зөвлөгөө мэдээлэл өгч ажиллав.
Мөн ШШГГ-ын Цагдан хорих байр болон конторын барилгын нөхцөл байдал, хоригдогчдын эрх, эрх чөлөө хангагдсан эсэх болон алба хаагчдын хөдөлмөрийн нөхцөл сайжирсан талаар иргэдэд танилцуулах мэдээлэл өгөх арга хэмжээг зохион байгуулав.
Тус арга хэмжээнд ирсэн Улиастай сумын 6 багийн төлөөлөл 15 иргэнд, ХЭҮК-ын Завхан аймаг дахь ажилтан Ч.Наранхүү, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор н.Шинэбал, ШШГГ-ын дарга Дэд хурандаа Б.Ууганбаатар нар ШШГГ-ын Цагдан хорих байрны ахуй нөхцөл хэрхэн сайжирсан хоригдогчдын эрх, эрх чөлөө хэрхэн хангагдсан олон улсын жишигт нийцсэн цагдан хорих байртай болсон талаар ирсэн хүмүүст мэдээлэл өгсний дараа цагдан хорих өрөөнүүдээр явж танилцууллаа.