• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Үндэсний Комиссын Завхан аймагт хэрэгжүүлсэн ажил

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 21 аймагт төлөөлөл ажиллаж эхэлсэн. Комиссоос хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээг 2005, 2009, 2014, 2018 онд Завхан аймагт дөрвөн удаа зохион байгуулжээ. Комиссын чиг үүргийг хэрэгжүүлэх орон нутаг дахь ажилтан ажиллаж эхэлснээс хойш Завхан аймагт 2014-2020 онд комиссын зохион байгуулж гүйцэтгэсэн ажлын тоон мэдээллийг доорх байдлаар нэгтгэж гаргав.

Завхан аймаг дахь ажилтантай холбогдож хүний эрхийн зөвлөгөө мэдээлэл авах, Хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол гарах бол Утас/Факс 70462522 zavkhan@nhrcm.gov.mn и-мэйл хаяг болон Хүний эрхийн Үндэсний Комисс Завхан аймагт фэйсбүүк пэйж хуулсаар холбогдох боломжтой.