• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзаж хүний эрхийн асуудлаар ярилцав

2016 оны 09-р сарын 16-ны өдөр ХЭҮК-ын Завхан аймаг дахь ахлах мэргэжилтэн, залуучуудын хөгжлийн төв ТББ-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт зохион байгуулав.Уулзалтын үеэр  Хүний эрхийн Үндэсний комиссын ахлах мэргэжилтэн ахмадуудад ХЭҮК-ын үйл ажиллагаа хүний эрхийн ойлголтын талаар танилцуулж, Мэдээллийн ил тод байдал ба мэдэх эрх, ахмад настны эрхийн хэрэгжилтэнд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж байгаа, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хууль, хөдөлмөрийн хууль, ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтын талаар ярилцаж хэлэлцэв. Мэдээлэл авах  асуудал их муу байна.   Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэхээр л юм хийж чадахгүй оролцож чадахгүй юм шиг хүмүүс ханддаг бид энгийн хүнтэй ажил ил тод мэдээлэлтэй аливаа үйл ажиллагаа явцыг цаг алдалгүй мэддэг оролцдог үйлдвэрлэл үйлчилгээ явуулж ажиллаж хөдөлмөрлөж чаддаг, уран бүтээл оюуны өндөр чадамжтай гэдгээ харуулахыг хүсдэг.  Бидний  эрүүл мэндээ хамгаалах асуудалд хүнд байдаг очер дугааргүй үйлчилнэ гээд хуульд заасан байдаг гэтэл хэрэгжихгүй байна. Биднийг үзүүлж харуулдаг нэг өдөртэй болоод тэр өдөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийхээ бүх үзлэг шинжилгээг хийлгэдэг хэвтэх орны тоог гаргаж өгмөөр байдаг. Ийм юм байхгүйгээс  очерлож дугаарлаж байж үзүүлдэг хэвтэх гэхээр ор гараагүй байна гэдгээр хүлээгддэг асуудал байдаг талаар хэлж ярьж байв. Залуучуудын хөгжлийн төв ТББ байгууллагаас Завхан аймагт хэрэгжүүлэх гэж буй Оюунлаг Завханчууд хөгжлийн хөтөлбөрт ахмад настнууд өөрсдын  эрх ашиг сонирхолыг хамгаалах өхгжүүлэх ирэйдүү хойч болсон хүүхэд залуучуудын хөгжилд юу дутуу зөрчилтай байдаг талаар санал зөвлөмжөө өгөв.