• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөдөлмөрлөх эрх баруун бүсийн зөвлөгөөн болов

Хөдөлмөрлөх эрх” сэдэвт сургалтын 2014 оноос эхлэн МХЕГ, ХЭҮК, ҮЭХ, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн дэмжлэгтэйжил бүр зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил Завхан аймагт 2018 оны 10-р сарын 10-11-ний өдрүүдэд баруун бүсийн сургалт зөвлөгөөн болж байна. Тус сургалт зөвлөгөөнд Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгууд дахь Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнууд, Үйлдвэрчний эвлэлийн холбоод, мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын байцаагч нар, ҮЭ-ийн хороодын дарга, идэвхтэн, сонгуультнууд оролцов. Уг сургалт зөвлөгөөнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар,Фридрих Эбертийн сангийнхөтөлбөрийн менежер Б.Сарангуа,Завхан аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Б.Ганбаатар, Завхан аймгийн ЗДТГ-ын Засаг даргын орлогч Б.Ариунаа, ХЭҮК-ын ахлах референт З.Өнөржаргал, МХЕГ-ын Хөдөлмөр хяналтын улсын ахлах байцаагч Б.Бямбасүрэн, Завхан аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Үнэнхүү нар үг хэлж оролцогчнарт амжилт хүсэв.