• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдад сургалт оров

2020 оны 08 дугаар сарын 24-ны өдөр ХЭҮК-ын Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү нь аймгийн ШШГГ-ын хүсэлтээр тус байгууллагын нийт албан хаагчдад "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм ба Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол, Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын шинэчлэл нэмэлт өөрчлөлт сэдвээр 1 цагийн хугацаатай сургалт зохион байгуулав. Тус сургалтанд аймгийн ШШГГ-ын сургалтын танхимд болж 14 алба хаагч хамрагдаж хүний эрхийн мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэв.

118582331_305870923837930_4110064792514750361_n.jpg