• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эцэг эхчүүдэд хүний эрх, хүүхдийн эрхийн талаар сургалт оров

2016 оны 10-р сарын 20 21-ны өдрүүдэд Хүний эрхийн Үндэсний комиссын Завхан аймаг дахь ахлах мэргэжилтэн БСУГ, Дэлхийн зөн Завханхангай ОУБ-тай хамтран зохион байгуулав. Сургалтын хөтөлбөрийн дагуу Комиссын чиг үүрэг, Хүний эрх, Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалалын талаар 120 минут буюу 2 өдрийн 240 минутын сургалт оров.
Сургалтанд  Улиастай сумын ЕБ-ын 5 сургуулийн 60 эцэг эх оролцож хүүхдийг багаас нь зөв төлөвшил хүмүүжил суулгах нь ирээдүйд хэрхэн нөлөөлөх, ёс заншил соёл, урлаг спорт, оюуныг хөгжүүлэх, ахуйн болон бусад осол гэмтлээс  хүүхдийг хамгаалахад эцэг эхийн оролцоог чухал ач холбогдолтойг сурталчилан танилахад чиглэсэн.