• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

3 дугаар сарын мэдээлэл

2021 оны 03 дугаар сард орон нутгийн ажилтанд нийт 8 иргэн хандаж хүний эрх, хууль зүйн зөвлөгөө авав. Завхан аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулсан Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэх таслан зогсоох зорилготой ХАЙР ХАРЦНААС арга хэмжээний хүрээнд МЭДЭЭЛЬЕ, ИЛРҮҮЛЬЕ ЗОГСООЁ аяны нээлт 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдөр болж нээлтийн үйл ажиллагаанд оролцов.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь жил бүр УИХ-д Монгол улс дахь Хүний эрх эрх чөлөөний байдлын талаарх илтгэл өргөн барьдаг ба 2021 оны 20 дахь илтгэлийг “Цар тахал ба хүний эрх” сэдвийн хүрээнд Комисст ирүүлсэн өргөдөл гомдол, хяналт шалгалтын ажлын үр дүн мөн цар тахлын талаарх судалгаанд дүн шинжилгээ хийх, Цар тахал Ковид-19 вирусийн эсрэг хүн ардын эрүүл мэнд аюулгүй байдлын төлөө ажиллаж буй Эрүүл мэндийн байгууллага, Цагдаа, Онцгой байдлын газрын албан хаагч нар, Мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудын хорио цээр хязгаарлалтын дэглэм тогтоож хяналтын цэг, постод гарч тусгаарлан ажиглах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тандалт асуумж хяналтаар ажиллах үед хөдөлмөрлөх эрх хэрхэн хангагдсан, ажиллах нөхцөл, хамгаалах хувцас хэрэгслийн хангалт, үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчдад ямар хүндрэл бэрхшээл учирч байсан, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл хөлс, урамшуулал олгогдож буй байдал зэрэг асуудлын хүрээнд Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын дарга, хэлтэс албадын дарга, алба хаагч нартай уулзаж нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцов. Мөн цар тахлын үед тусгаарлан ажиглах арга хэмжээ авах үед хүний эрх хэрхэн хангагдсан талаар судалгаа боловсруулалт хийв.

21 аймгийн онцгой комиссын гишүүд болон удирдах ажилтнуудад зориулсан ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ШИЙДВЭР ГАРГАЛТ БА ХҮНИЙ ЭРХ" сэдэвт сургалт 03 дугаар сарын 16-ны өдөр болж аймаг сумын онцгой комиссын гишүүд мэдээлэл хүргэж тус сургалтад хамруулав.

161459110_172391608032285_8684359583268319353_o.jpg

Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форумтай хамтран “Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” цахим хэлэлцүүлэг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр болж аймгийн Цагдаагийн газар, Прокурор, ШШГГ, өмгөөлөгчид оролцов.

Хүний эрхийн Үндэсний Комисс Бодлогод залуусын хяналт ТББ-тай хамтран "Сурч боловсрох эрхийг цар тахлын үед хамгаалах нь” 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр, “Хүний эрхэд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээг цар тахлын үед хэвшүүлэх нь" 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45-р бүлгийн хэрэгжилт хохирол нөхөн төлүүлэх асуудал” 03 сар 30-ны өдөр тус тус цахим хэлэлцүүлэгт оролцов.

155489185_4026957807363840_836708186880473888_o.jpg

2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Гүнж төв, Хөөрхөн зүрх, ТББ аймгийн ГБХЗХГ -аас зохин байгуулсан Жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтыг бий болгож, охид эмэгтэйчүүдийн бэлгийн эрх, эрх чөлөө халдашгүй дархан байдлын эсрэг хүний эрхийн зөрчлийг насанд хүрэгчид болон өсвөр насныхны хүний эрхэд суурилсан хандлага, ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх замаар сургуулийн орчинд хийгдэж буй охидын үзлэгийг халах хэлэлцүүлэг зохион байгууллаа. Охидын үзлэг Сургууль эмнэлэг биш хэлэлцүүлэгт оролцож охид эмэгтэйчүүдийн эрх жендэрийн эрх тэгш байдлын талаар мэдээлэл ойлголт санал гаргаж оролцов. Тус хэлэлцүүлэгт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгээс мэргэжилтэн, Улиастай сумын Ерөнхий боловсролын сургуулийн эмч нар болон Хүний эрхийн Үндэсний Комиссын Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү тус тус оролцов.

162061230_909245872967689_2608774612537357270_n.jpg