Завхан аймаг ард иргэдийн оролцоог дэмждэг дуу
хоолойг нь сонсдог, төрийн үйлчилгээг иргэдээрээ үнэлүүлдэг бодлогыг барьж Иргэдээ сонсох
аяныг хэрэгжүүлж ажиллаж байна.
Тус аяны хүрээнд "Төрийн цогц үйлчилгээг багт” арга хэмжээг 2018 оны 08-р
сарын 10-25-ны өдрүүдэд зохион байгуулж зүүн
хойд чиглэлийн Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй, Нөмрөг сумдын хөдөөгийн 21 багтаймгийн Засаг дарга Д.Батсайханаар ахлуулсан
ажлын хэсэг
ажиллаж төрийн байгууллагуудын төлөөлөл
иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгж, УБ хот
болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн ур чадвар сайтай эмч нар иргэдэд эрүүл мэндийн
тусламж үйлчилгээ үзүүлж, урлагийн тоглолт, үсчин гоо сайхнаар үйлчиллээ.
Ажлын хэсгийн бүрэлдэнхүүнд Хүний эрхийн Үндэсний комиссын Завхан аймаг
дахь ажилтан Ч.Наранхүү орж 2248 хүнд Хүний эрхийн Үндэсний комиссын үйл ажиллагаа, Комиссын бүрэн
эрх, Комисст хэрхэн хандах, өөрийн болон бусдын эрх эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд яаж хандах, ХЭҮК
болон орон нутгийн ажилтантай холбогдог утас, цахим хаягаас цаг үеийн мэдээ мэдээлэл авах, цахим номын
сангаар үйлчлүүлэх, хууль зүйн зөвлөгөө, хүний эрхийн боловсрол олгох сургалт
мэдээлэл авах боломжтой, Комиссоос эрхлэн гаргасан ном тохимол сургалт
сурталчилгааны материалыг иргэдийн хүртээл болгов.