• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХ ХҮНИЙ ЭРХ БОЛОХ НЬ“ ГАРЫН АВЛАГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс “Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь“ НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссарын Газар, НҮБ-ын Хүн амын Сан, Данийн Хүний эрхийн Хүрээлэнгээс Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлагыг шинэчлэн боловсруулж гаргалаа.

Энэхүү номонд нөхөн үржихүйн эрхийг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн ойлголт болон дэлхий нийтээр хүрэх зорилт, Хүний эрхийн байгууллагын үндсэн чиг үүрэг, хүний эрхэд суурилсан хандлагаар нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтийг дэмжих, нөхөн үржихүйн болоод бусад эрхийн харилцан хамаарал, Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй оруулсан байна.

Хүний эрхийн хамгаалагч, төрийн албан хаагчид, сонирхогч, бусад эрдэмтэн судлаачдын хэрэгцээнд зориулан гаргасан энэхүү гарын авлагыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хэвлүүлэн гаргаад байна.

https://lib4u.net/ebook/?id=206&lib=nhrc