Хүний эрхийн Үндэсний Комиссын Орхон аймаг дахь ажилтан Ё.Эрдэнэболд нь
2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн
ажилтнуудад "Хүний эрхийн үндсэн ойлголт" сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтад тус компанийн 16 ажилтан хамрагдаж Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны талаар сонирхсон асуултаа асууж харилцан ярилцлаа.