• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Бизнесийн салбарт хүний эрхийн хангах" нь төвийн бүсийн хэлэлцүүлэг

"БИЗНЕСИЙН САЛБАРТ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ" төвийн бүсийн хэлэлцүүлэг Орхон аймагт 2021 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. НҮБ-аас 2011 онд Бизнес ба Хүний эрхийн чиглэлийн удирдах зарчмуудыг баталсан. Энэхүү баримт бичигт бизнесийн үйл ажиллагааны явцад хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үр нөлөөтэй механизм бий болгох чиглэлээр төр, хувийн хэвшлийн байгууллагуудын үүрэг, хариуцлагыг маш тодорхой тусгасан байдаг.

зураг 678.jpg

Манай улс 2015 онд хүний эрхийн төлөв байдлын хоёр дахь тайланг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл хэлэлцүүлэх үеэр Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмыг хэрэгжүүлэх, энэ зорилгоор үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө батлах зөвлөмжийг өгсөн байдаг. Иймээс өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд ГХЯ, НҮБХХ, Европын Холбоо зэрэг түншид хүсэлт тавьж, идэвхтэй яриа хэлцэл өрнүүлж хамтран ажилласан. Үүний үр дүнд НҮБХХ-өөс Ази номхон далайн бүс нутагт Европын Холбооны дэмжлэгтэйгээр бүс нутгийн түншлэлийг хэрэгжүүлэх замаар хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих "Бизнес ба хүний эрх" хөтөлбөрт Монгол Улс 2021 оны 2 дугаар сараас эхлэн хамрагдаж байна. Бизнес ба хүний эрх хөтөлбөрийн хүрээнд ГХЯ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан бүх яамдын төлөөлөл багтсан ажлын хэсэг бизнесийн салбарт хүний эрхийг хангах үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна. Энэхүү үндэсний төлөвлөгөө боловсруулахад суурь орчин, нөхцөл үнэлэх тодорхойлохоор бизнес ба хүний эрхийн суурь судалгаа, хэлэлцүүлэг орон даяар хийж байна.

зураг345.jpg

Энэ удаагийн бүсчилсэн хэлэлцүүлгээр суурь судалгааны урьдчилсан дүнг танилцуулж, судалгаа болон үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналыг бизнесийн байгууллагуудаас сонсох, хүний эрхийг хүндэтгэж ажиллах чиглэлээр хувийн хэвшил манлайлж ажиллах хэрэгцээ шаардлага байгааг таниулах зорилготой юм.