Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Зорилтод бүлгийн сонгогчдын сонгох эрх"-ийн хэрэгжилтэд хяналт шалгалтыг хийж байгаа билээ.

Уг ажлын хүрээнд Комиссын Орхон аймаг дахь ажилтан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхийлөгчийн сонгуулийн 12 дугаар тойргийн 26, 25, 33, 19 дүгээр хэсгийн санал авах байрны зохион байгуулалт, зорилтод бүлгийн иргэд санал өгөх эрхийг хэрхэн хангаж байгаад хяналт үнэлгээ, мониторинг хийж ажиллаж байна.


