Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангийн 2021 оны 6 дугаар сарын 5-ны өдөр баталсан "Зорилтод бүлгийн сонгогчдын сонгох эрх"-ийн хэрэгжилтэд хяналт үнэлгээ, мониторинг хийх удирдамжийн хүрээнд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар зөрчлийн улмаас баривчлагдсан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон, коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа гэрээр тусгаарлагдсан, ажиглалтад байгаа сонгогчдоос санал авах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд Комиссын Орхон аймаг дахь ажилтан Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 437 дугаар нээлттэй хорих ангийн Цагдан хорих байранд хоригдож байгаа сонгогчид мөн Коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа гэрээр тусгаарлагдсан, ажиглалтад байгаа сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар өгөх нөхцөлийг хангасан эсэх, сонгогчид саналаа нууцаар өгөх, бусдын нөлөөнд орох, бусдад нөлөөлөхийг оролдож буй эсэхэд мөн ариутгал халдваргүйгүйжилтийг холбогдох журамд заасны дагуу зохион байгуулсан байдалд хяналт үнэлгээ, мониторинг хийж ажиллаж байна.
