Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан референт Б.Нандинцэцэг, Орхон аймаг дахь ахлах мэргэжилтэн Ё.Эрдэнэболд нарын бүрэлдэхүүнтэй ажлын
хэсэг 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймагт ажиллаа.Тус ажлын хүрээнд ШШГЕГ-ын харъяа Орхон аймаг дахь ШШГА-ны үйл ажиллагаанд мониторинг хийж цагдан хорих байрны нөхцөл байдалтай биечлэн танилцлаа.Мөн ШШГА-ны албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хүрээнд хяналт шалгалт хийв.