Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн харъяа Орхон аймгийн Шүүхийн
шинжилгээний албаны албан хаагчдад ХЭҮК-оос эрхлэн гаргадаг ном,
товхимолуудаас гардуулан өглөө. Тус алба нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцад нотлох баримтыг илрүүлж бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төрийн байгууллага юм.Албаны дарга хошууч Д.Авидхүү энэ үеэр ХЭҮК-оос хүний эрхийн чиглэлээр сургалт авах тухай хүсэлтээ илэрхийллээ.