Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтан Ё.Эрдэнэболд нь 2017 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааныхаа талаар NBTV телевизэд мэдээлэл өглөө. Өнгөрсөн онд 69 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, иргэдээс ирсэн 12 гомдлыг шалгаж шийдвэрлэсэн байна. Мөн төрийн болон төрийн бус 6 байгууллагын хүсэлт захиалгаар хүний эрхийн тодорхой төрлүүдээр сургалт явуулжээ.