• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон Улсын Хүний эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Олон Улсад 67 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж буй Хүний эрхийн өдрөөр Орхон аймагт олон ажлууд хийгдлээ.Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хууль зүйн хэлтэстэй хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд "Хүний эрх-Миний нүдээр" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан, их, дээд сургуулиудын оюутнуудын дунд "Хүний эрх" ерөнхий сэдвийн хүрээнд илтгэлийн уралдаан зарлаж 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шилдгүүдээ шалгарууллаа.