Олон Улсын Хүний эрхийн өдөртэй холбогдуулан Орхон аймгийн ИТХ түүний Ажлын алба, ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтан Ё.Эрдэнэболд, ТВ10 телевиз Хүний эрхийн дэмжих бүлгээс хамтран "Хүний эрхийн талаар хуулийн байгууллагуудын уялдаа холбоо" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.Хэлэлцүүлэгт аймгийн Прокурорын газар, Тахарын алба, Боловсрол соёлын газар, Хуульчдын холбооны өмгөөлөгч, Иргэний харъялал, шилжилт хөдөлгөөний газар зэрэг байгууллагууд оролцож хөдөлмөрлөх эрх, хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.