Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир, Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г:Агар-Эрдэнэ, референт Г.Золзаяа, референт Б.Мөнх-Эрдэнэ, Орхон аймаг дахь референт Ё.Эрдэнэболд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2019 оны 2 дугаар сарын 21, 22-ны өдөр Орхон аймагт ажиллаа. Ажлын хэсэг удирдамжийн дагуу Бүсийн эмчилгээ, оношилгооны төв, Зэвсэгт хүчний 186-р ангид хяналт шалгалтын ажил зохион байгууллаа. Мөн химийн хортой болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар Мэргэжлийн хяналтын газрын холбогдох байцаагчдаас мэдээлэл авлаа.