2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
хурлаар Орхон аймгийн хэмжээнд хүний эрхийг хангах, хүний эрхийн
зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэлэлцлээ.Уг хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Ээлжит XYI хуралдааны 02 тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан юм.Энэ хөтөлбөрт ХЭҮК-ын Орхон аймаг дахь ажилтнаас оруулсан "гэр хорооллын айл өрхүүдийн нохойг өдрийн цагаар уяатай, шөнийн цагаар хашаанаас гаргахгүй байлгах, орон сууцны тэжээвэр нохойг гадуур байлгах үед нь хошуувчтай болгох" санал тусгагдсан байна.