• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хяналт шалгалт хийв

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлыг хэсэг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлчилгээний газарт 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хяналт шалгалт хийлээ. Шалгалтыг Комисст ирүүлсэн гомдлын дагуу явуулж байгаа бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийг газар дээр нь шалгав. Энэ хүрээнд байгууллагын хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй дотоод журам, эрх зүйн актуудад дүн шинжилгээ хийх, байгууллагын хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн, хүний нөөцийн ил тод байдал, ажилтнуудаас гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлт болон бусад үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн юм.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т.jpg

Хяналт шалгалтын дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох шаардлагаар Комиссын гишүүний шаардлагыг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т зураг.jpg