Орхон аймгийн иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлэгийн тусламж үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлээ.Дүн шинжилгээ хийх явцад аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэл авахад Орхон аймгийн хүн ам ихэссэнтэй холбоотойгоор ачаалал их байдаг, эрүүл мэндийн байгууллагуудын барилга хуучирч муудсан, түргэн тусламжийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн 80 гаруй хувь нь шаардлага хангадаггүй, багаж хэрэгсэл муу байдаг нь мэдээллээс харагдаж байлаа.Мөн эдгэшгүй хүнд өвчтэй хүмүүст үзүүлдэг хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тасгийн ор хүрэлцээ муутай, олон улсын жишгээр үнэ төлбөргүй олгогдох эм тариаг өвчитнүүд өөрсдөө худалдаж авч байгаа талаар ярьж байлаа.