• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн хүрээнд сургалт зохион байгууллаа

Монгол Улсын 1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, нарын баталсан ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу 2022.01.11-ний өдөр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран Баян-Өндөр сумын 22 багийн Засаг дарга нарт Хүний эрхийн Үндэсний Комиссын Орхон, Дархан-Уул аймгийн ажилтан нар хамтран "Үндсэн хуулийн үзэл баримтлал, онцлог", "Хүний эрхэд суурилсан хандлага" сэдвүүдээр сургалтын арга хэмжээ зохион байгуулж ажиллалаа.

4.jpg