2018 оны эхний зургаан сарын байдлаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Орхон аймаг дахь ажилтанд 27 иргэн хандаж хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй авжээ. Хууль зүйн зөвлөгөө авахаар хандсан иргэд хөдөлмөрлөх, жендэр, өмч, шударга шүүхээр шүүлгэх, мэдээлэл хайх, халдашгүй байх, хөдөлмөрлөх, хохирол нөхөн төлүүлэх эрхүүдийн талаар 908 минутын зөвлөгөөг утсаар болон биечлэн авсан байна.