Сэлэнгэ аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 2018 оны анхдугаар хурал боллоо. Хурал 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр 14 цагт "НОЁД" худалдааны төвийн бүжгийн зааланд амжилттай зохион байгуулагдан аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны Тэргүүн, Тэргүүлэгчид болон хяналтын зөвлөлийн гишүүдээ ил санал хураалтаар шинээр сонгон тамга тэмдгийг нь гардуулан өглөө. Тус хуралд Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтан, аймгийн ИНБ-ын холбооны тэргүүн Ж.Саранцэцэг нар хөндлөнгийн хяналтаар орж мэдээлэл хийв.