Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өргөдөл гомдол хууль хяналтын бодлогын хороо, Хүний эрхийн Үндэсний Комиссын Сэлэнгэ аймаг дахь ахлах шинжээч хамтран Сэлэнгэ аймаг Алтанбулаг суманд хүний эрхийн нөхцөл байдлын хэрэгжилтэд удирдамжтай хяналт шалгалт хийж ажиллалаа. Хяналт шалгалтад тус сумын ЗДТГ, ЕБС, 1,2 дугаар цэцэрлэг, Соёлын төв, Нэгдсэн эмнэлэг, Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулж байгаа 2 хувийн хэвшлийн кампани хамрагдлаа.