• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

АХА Тэмцээн зохион байгуулав

Сэлэнгэ аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран "Хүний эрхийн Төлөө Хамтдаа" аяны хүрээнд тус байгууллагын  мэргэжилтнүүдийн дунд АХА тэмцээн зохион байгууллаа. Тус тэмцээнд өөрийн эрдэм, мэдлэг, авхаалж самбаагаар бусдыгаа хошуучлан "1 дүгээр байр" эзэлсэн Хүнс тэжээл өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Э.Энхгэрэлд өргөмжлөл, 2 өдрийн цалинтай чөлөө, ХЭҮК-ын 16 дахь илтгэл, хүний эрхийн товч тайлбар ном гардуулан өгөв. "2 дугаар байр" эзэлсэн Үйл ажиллагааны нягтлан бодогч Б.Идэрчулуунд өргөмжлөл, 1 өдрийн цалинтай чөлөө, ХЭҮК-ын 15 дахь илтгэл, хүний эрх эмхтгэл гардуулан өгөв.