• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Баянгол сумын 1, 2, 3 дугаар багийн ирэгдэд сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Сэлэнгэ аймаг дахь ажилтан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 багийн Засан дарга нарын хүсэлтээр 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр "Хүний эрхийн төлөө хамтдаа" аяны хүрээнд 1, 2, 3 дугаар багийн иргэдэд сургалт зохион байгууллаа. Сургалтад дээрхи багийн 41 эмэгтэй, 32 эрэгтэй нийт 73 иргэд хамрагдав. Сургалт "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын танилцуулга", "Хүний эрхийн үндсэн ойлголт" сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Багийн Засаг дарга нарт ажлын хэрэгцээнд нь Комиссоос хэвлэгдэн гарсан ном товхимол, сэтгүүл, брошур, баннер өгөв.