• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдалд хяналт шалгалт хийж байна

Сэлэнгэ аймгийн гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, гэмт хэргийн дуудлага, мэдээлэл, түүний шийдвэрлэлт, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил, “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагаа, батлагдсан төсөв, хохирогчдын аюулгүй байдлыг хангах, нэг цэг, түр хамгаалах байрны үйл ажиллагаа, үзүүлж буй үйл ажиллагаа, түүний санхүүжилт, үйлчилгээ авч буй иргэний хуулиар баталгаажуулсан эрхийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох, иргэдийн эрхийг хангуулах талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд холбогдох байгууллагуудад хяналт шалгалтыг хийж байна.

Хяналт шалгалтын нэгдсэн дүнг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Цагдаагийн ерөнхий газрын даргад танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргуулан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг орон даяар зохион байгуулж ажиллана.