• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ерөө суманд ажиллалаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Сэлэнгэ аймаг дахь ажилтан "Бичид уурхай дахь хүний эрхийн асуудал” төслийн хүрээн Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, алба хаагч, бичил уурхай эрхлэгч нарт 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр сургалт, санал асуулга, дүн шинжилгээний ажлыг зохион байгууллаа. Сургалт Ерөө сумын иргэний танхимд болж 27 эмэгтэй, 32 эрэгтэй нийт 45 иргэд хамрагдав. Сургалтыг "Хүний эрхийн үндсэн ойлголт", "Хүний эрхийн хандлага”, "ХАБЭА тухай хуулийн танилцуулга”, "Засгийн газрын 151-р тогтоол, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”, " Бичил уурхай эрхлэгчийн хөдөлмөрийн харилцаа, анхны тусламж өгөх аргачлал”, "Бичил уурхай эрхлэх үйл ажиллагаанд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, Байгаль орчны аудитын тухай ойлголт”, ”Байгаль орчны хууль эрх зүйн асуудал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Ерөө сумын Засаг даргын тамгын газар, бичил уурхай эрхлэгчдэд ажлын хэрэгцээнд нь Комиссоос хэвлэгдэн гарсан ном товхимол, сэтгүүл, брошур, баннер өгч цаашид төслийн хугацаанд бүх талаар хамтран ажиллахаар боллоо.