• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Мандал суманд ажиллав

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-ын албан хаагчид болон иргэдэд ХЭҮК-ын үйл ажиллагааг танилцуулж, "Хүний эрхийн үндсэн ойлголт" сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Мөн ШШГЕГ-ын харъяа хорих 413-р ангийн дарга, дэд хурандаа А.Намсаманд, Мандал сумын Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа н.Ганболд нартай уулзаж, ХЭҮК-оос эрхлэн гаргасан хүний эрхийн гарын авлага, ном товхимлуудыг хүлээлгэн өгөв.