• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Монгол улсын Хүний эрхийн төлөв байдал 2019" гурав дахь илтгэлийн төслийг Сэлэнгэ аймагт хэлэлцүүлэв

Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хороонд иргэний нийгмийн байгууллагаас илгээх "МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ" 3 дахь илтгэлийн төслийн хэлэлцүүлэг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймагт зохион байгуулагдав. Тус хэлэлцүүлэгт төрийн байгууллагын албан хаагч, иргэн, бизнэс эрхлагч, иргэний нийгмийн байгууллагууд хамтран оролцож аймаг орон нутагт тулгамдаж байгаа хүний эрхийн төлөв байдлын талаарх санал бодлоо солилцож амжилттай оролцов.