• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон улсын хүний эрхийн өдөр

Олон Улсын Хүний эрхийн өдрийг угтан аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтэстэй хамтран Сэлэнгэ аймгийн "Хүний эрхийн төлөв байдалд" судалгаа явуулан "Хүний эрх Сэлэнгэ аймагт" баримт бичиг боловсруулах нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсэгт орон ажиллаж байна. Судалгааг аймгийн 17 сум, 6 тосгонд явуулан одоогоор Хууль зүйн хэлтсийн Авилга, Хүний эрх хариуцсан мэргэжилтэн Л.Баярсүрэн нэгтгэн ажиллаж байна. Нэгдсэн арга хэмжээний үр дүнд: аймгийн иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулиар хуульчилсан иргэний үндсэн эрхийн хэрэгжилтийн нэгэн үеийн төлөв байдлыг тодорхойлсон баримт бичиг бий болж, иргэн олон нийт, бүх төвшний байгууллага мэдээллээр хангагдаж, иргэний эрхийн хэрэгжилт нэмэгдэнэ ахиц бий болоход тус дэм бий болно. "Хүний эрх-Сэлэнгэ аймагт" баримт бичгийг 2016 оны 01 дүгээр сард багтаан боловсруулж гаргана. Аймгийн Миний Монгол ТВ, Сэлэнгэ ТВ-тэй хамтран "Хүний эрхийн дуу хоолой сэдэвт" шторкууд цацан Хүний эрхийн Олон Улсын өдрийг тохиолдуулан аймгийн Миний Монол телевизэд ярилцлага өглөө. ХЭҮК-ын БДШХЭБ-ын хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнээс ирүүлсэн Олон Улсын Хүний эрхийн өдрийн 2 төрлийн баннер, хүний эрхийн цуврал лекц тавьсан эрхмүүдийн жагсаалт зэргийг хэвлэж, ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Шүүх, Прокурор, Цагдан хорих байрны үүдний тахимд байрлуулан ажиллаж байна. Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүний эрхийн дээд Комиссараас Хүний эрхийн өдөрт зориулан гаргасан мэдэгдэл болон Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн Олон Улсын Хүний эрхийн өдөр 12 дугаар сарын 10-ны өдрийг тохиолдуулан олон нийтэд хандсан илгээлт мэндчилгээг аймгийн албан ёсны цахим хуудсанд байршуулан ажиллалаа.