• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сэлэнгэ аймагт Иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулаа.

Жил бүрийн 12 дугаар сарын 10-ний өдрийг "Хүний эрхийн олон улсын өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж өдгөө 70 дахь жилтэйгээ золгож байна. Ойн хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын Сэлэнгэ аймаг дахь ажилтан, Аймгийн ЗДТГ, Монголын хуульчдын холбоо Сэлэнгэ аймаг дахь салбар, Сэлэнгэ аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл хамтран 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төрийн үйлчилгээний нэгдсэн төв буюу Сэлэнгэ аймгийн худалдааны төв, аймгийн ЗДТГ-ын иргэний танхимд иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулан ажиллалаа. [/thumb