• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сэлэнгэ аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Сэлэнгэ аймаг дахь ажилтан Сэлэнгэ аймгийн Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүсэлтээр 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр "Хүний эрхийн төлөө хамтдаа" аяны хүрээнд сургалт зохион байгууллаа. Сургалтад тус байгууллагын  9 эмэгтэй, 2 эрэгтэй нийт 11 ажилчид хамрагдав. Сургалт "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын танилцуулга", "Хүний эрхийн үндсэн ойлголт" сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. байгууллагын ажлын хэрэгцээнд нь Комиссоос хэвлэгдэн гарсан ном товхимол, сэтгүүл, брошур, баннер өгөв.