• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сэлэнгэ аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Сэлэнгэ аймаг дахь ажилтан Сэлэнгэ аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газын хүсэлтээр 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр "Хүний эрхийн төлөө хамтдаа" аяны хүрээнд сургалт зохион байгууллаа. Сургалтад дээрх байгууллагын 17 эмэгтэй, 10 эрэгтэй нийт 27 мэргэжилтнүүд хамрагдав. Сургалт "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын танилцуулга", "Хүний эрхийн үндсэн ойлголт" сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.