• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Тэгш нийгэм холбоо төрийн бус байгууллагын орон нутгийн төлөөлөгчдөд зориулсан "Хөгжлийн бэрхшээл ба жендэрийн эрх тэгш байдал" сургалт боллоо

“Тэгш нийгэм холбоо” төрийн бус байгууллагын орон нутаг дахь салбар зөвлөлийн гишүүдийн хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох арга зүйд суралцах зорилгоор 2019 оны 6 дугаар сарын 26-28-ны өдөр Тэгш нийгэм холбоо”-ны орон нутгийн салбарын ажилтнуудад Улаанбаатар зочид буудлын 4 давхрын сургалтын танхимд Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таньж илрүүлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох сэдвийн хүрээнд ХЭҮК-ын Ахлах референт З.Өнөржаргал, ХЭҮК-ын Сэлэнгэ аймаг дахь ахлах шинжээч Д.Гантулга миний бие хамт 2 цаг 5 минутын дадлага ажил хийлгэн сургалт орлоо.